Төгрөгийн ханш хэр удаан унах бол? Би сайн нөхөртэй болох болов уу? Хүүхэд маань жаргалтай амьдрах болов уу? Дэлхийн дулаарал улам ихэсвэл яана? … гээд та бидний санааг зовоох зүйл мундахгүй олон. Харин саяхан би “Сэтгэлийн зовиуртайгаа тэмцэж чадахгүй бол хүмүүс залуугаараа насан эцэслэдэг.” гэж анагаах ухаанаар Нобелийн шагнал хүртсэн доктор Алексик Каррель хэлснийг олж уншсан юм. Үнэхээр ч ямар нэг зүйлд байнга санаа зовох нь олон муу үр дагавартай аж. Тухайлбал: зүрхний шигдээс, ходоодны шарх, мэдрэлийн өвчлөлүүд, цусны даралт гээд дурьдаад байвал өнөө цагт биднийг айлгадаг ихэнхи өв...