2010-02-24
Стрэсст хvргэж байгаа амьдралын нөхцөл байдал

АНУ-ын эмч Т. Холмс, Р. Рейх нар стресст хvргэж байгаа амьдралын нөхцөл байдал болон өвчний хамаарлын талаар судалж vзсэн байдаг. Тэд сэтгэцийн болон биеийн өвчнvvд хvний амьдралд гарсан зарим өөрчлөлтvvдээс хамаарах бөгөөд эдгээр өөрчлөлт нь өвчин vvсэхэд харилцан адилгvй хэмжээгээр нөлөөлдөг гэсэн дvгнэлтэнд хvрчээ.

Амьдралын нөхцөл байдал Тvvний утга /оноогоор/
1. Эхнэр нөхрийн vхэл 100
2. Салалт 73
3. Эхнэр нөхрөөсөө тусдаа амьдрах 65
4. Шоронд хоригдох 63
5. Гэр бvлийн хэн нэгний vхэл 63
6. Сэтгэцийн гэмтэл ба өвчин 53
7. Гэрлэлт 50
8. Ажлаас халагдах 47
9. Эхнэр нөхөртэйгээ дахин нийлэх 45
10. Тэтгэвэрт гарах 45
11. Ойр дотны хvний эрvvл мэнд муудах 44
12. Жирэмсэн болох 40
13. Бэлгийн харилцааны асуудалтай байх 39
14. Ам бvлийн тоо нэмэгдэх 39
15. Албан газарт цомхотгол явагдах 39
16. Эдийн засгийн байдал доройтох 38
17. Дотны найзын vхэл 37
18. Мэргэжлийн чиг баримжаа өөрчлөгдөх 36
19. Эхнэр нөхрийн харилцаа зөрчилтэй байх 35
20. Үл хөдлөх хөрөнгөө барьцаалах 31
21. Зээлийн хугацаа дуусах дөхөх 30
22. Албан тушаал буурах 29
23. Хvv эсвэл охин нь гэрээ орхиж явах 29
24. Эхнэр нөхрийн төрөл төрөгсдийн асуудал 29
25. Хувийн гоц амжилт 28
26. Эхнэр нөхөр ажилгvй болох 26
27. Сургуульд элсэн орох, төгсөх 26
28. Амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх 25
29. Хувийн дадал зуршлаасаа татгалзахад хvрэх 24
30. Удирдах хvнтэйгээ таарамжгvй байх 23
31. Ажлын цаг, нөхцөл байдал өөрчлөгдөх 20
32. Оршин суух газар өөрчлөгдөх 20
33. Сургууль шилжих 20
34. Өдрийн хэмнэл алдагдах 19
35. Итгэл vнэмшил алдрах 19
36. Нийгмийн идэвхи буурах 18
37. Эд хөрөнгөө барьцаалах 17
38. Нойргvйдэх 16
39. Ам бvлийн тоо өөрчлөгдөх 15
40. Хоол тэжээлийн зvйлтэй холбоотой тогтсон дадал зуршил өөрчлөгдөх 15
41. Ажилгvй байх 13
42. Баяр ёслол 12
43. Хууль эрхзvйн хэм хэмжээ зөрчих 11

Стрессийн хvчин зvйл эрvvл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тооцохын тулд сvvлийн хэдэн жилд өөртөө тохиолдсон нөхцөл байдлуудыг ерөнхийд нь авч vзэн, харгалзах онооны нийлбэрийг гаргадаг. Магадгvй, дээрх vзvvлэлтэнд хамрагдаагvй өөр нөхцөл байдал таны санаанд орж болох юм. Үvнийг тухайн нөхцөл байдалтай ойролцоо vзvvлэлтийн оноотой харгалзуулан vнэлнэ. 150 оноо нь ойролцоогоор ямар нэгэн өвчин vvсгэх магадлал 50%-тай тэнцvv, харин 300 оноо нь 90% хvртэл магадлалтай байдаг байна.




Бичсэн: uugii | цаг: 22:41 | Стресс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


баярлах зүрх өвдөх зүрх өвдөх зүрх өвдөх зүрх өвдөх баярлах баярлах
Бичсэн: Зочин цаг: 23:03, 2011-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax