2010-02-03
Нойргүйдэл гэж юу вэ?












Бид амьдралынхаа гуравны нэг хувийг унтаж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж унтах болгондоо бид таатай тухтай байж чаддаггүй. Үүний учир нь юунд байна вэ?
Үндэсний Нойр Судлалын Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бидний 72% нь 7 хоногт дор хаяж хэдэн өдөр нойргүйдлийн аль нэг шинжийг мэдэрдэг байна. Ихэвчлэн шөнө нойр хүрэхгүй зовох шинж байдаг. Бусад шинжүүдийн хувьд гэвэл:
Унтаагаараа идэх

Энэ нь шөнө нойрондоо босч явдагтай адил тухайн хүн бүрэн унтаагаараа юм уу эсвэл хагас унтаагаараа босч юм идэх гажиг. Нийтлэг тохиолдол нь босоод хөргөгчөө онгойлгон юу ч хамаагүй иддэг, гэхдээ дараа нь түүнийгээ санадаггүй гэнэ. Өөр бусад тохиолдол нь ийм гажигтай хүмүүс бүрэн унтаагаараа гал тогоондоо очин юм хэрчих, огтлох, хуурах, хайрах гэхчлэн үйлдлүүдийг хийдэг байна. Судалгаагаар гарсан дүгнэлтээс үзэхэд унтаагаараа босч юм иддэг хүмүүсийн гуравны нэг нь ийнхүү босч юм идэхдээ өөрдийгөө гэмтээсэн аж. Энэхүү гажиг нь хүн амын талаас илүү хувьд тодорхой хэмжээгээр тохиолдож байсан ба нойрондоо юм иддэг хүмүүсийн гуравны 2 нь эмэгтэйчүүд байдаг байна. Мөн тэдний дөрөвний 3 нь шөнө болгон босч иддэг бөгөөд тэдний ихэнх нь буюу 84/% нь шөнө болсон явдлаа огт санадаггүй гэнэ. Гэхдээ бараг бүх тохиолдол нь өлссөнтэй огт холбоогүй байжээ. Байдлыг улам сонирхолтой болгож байгаа зүйл нь унтаагаараа босч иддэг хүмүүсийн сонголт гэнэ. Судалгаагаар шөнө босч идсэн хоолны жагсаалтанд муурны хоол, тахианы түүхий мах, сүүтэй хуурай кофе, атга дүүрэн давстай хачиртай талх, тэр байтугай шивтэр, цөцгийн тос түрхсэн ундааны лааз хүртэл байжээ.

Унтаагаараа мэдээ алдах

Энгийн нойрсох явцад бидний тархи бие махбодийн хөдөлгөөнийг сааруулдаг билээ. Ингэснээр бид таатай амарч элдвээр унаж бэртэх болон өөрсдийгөө гэмтээс аюулгүй байдаг. Гэвч зарим тохиолдолд тархины энэхүү процесс булчингуудыг хэт хурдан саатуулах болон өглөө сэрэхэд үүнийгээ зогсоодоггүйгээс нойрондоо мэдээ алдах гажиг үүсдэг. Ингэснээр сэрүүн юм шиг мөртлөө хөдөлж чадахгуй эсвэл сэрүүнээрээ зүүдэлдэг. Голдуу хий юм харах гэдэг. Нийтлэг жишээ гэвэл, өрөөнд хэн нэгэн хүн орж ирэхийг мэдрэх, өөрт хүн хүрээд бие тэмтрэх, хүний хөлийн чимээ сонсох, жингүйдэх болон хүн миний нэрээр дуудах сонсогдох гэхчлэн. Зарим хүмүүс хөдөлж чадахгүйгээсээ болоод өөрсдийгөө цус харвачихлаа гэж хүртэл эндүүрдэг байна. Иймэрхүү мэдээ алдах үзэгдлийн хугацаа 10 секундээс аймшигтай тарчлал болох 70 минут хүртэл үргэлжилдэг байна.

Мэдээж иймэрхүү юм юу гэж надад тохиолдох билээ гэж бодож байгаа бол буруу.

Бидний тэн хагас нь ядаж 1 удаа ийм үзэгдлийг мэдэрсэн байдаг. Хурц үзэгдэл нь насанд хүрэгчдийн зөвхөн 6%-д тохиолджээ. Ер нь энэ гажиг нь голдуу таны сэтгэл зүйн дарамт, тухайн өдрийн ачаалал, унтаж байгаа байрлал зэргээс болдог аж. Гэхдээ дээшээ харж унтдаг хүмүүст бусад байрлалуудыг бодвол 5 дахин илүү тохиолдсон байна. Хэрэв танд өглөө босох гэтэл иймэрхүү саатал үүсвэл хөлийн хуруунуудаа хөдөлгөх гэж эхэлж оролдоорой. Яагаад гэвэл ийм нойрны саатал нь голдуу том булчингуудад илүү хүчтэй нөлөөлдөг гэнэ.

Бэлгийн дуршил илэрхийлэх гажиг

Энэ нь таныг шөнө хурхирч байна, зүүдэндээ ярьж байна, босч явж байна гэхчлэн шүүмжлүүлсэнээс илүү ичмээр асуудал. Таныг шөнө бүх хувцсаа тайлан яраглаж, тэр байгугай өөрийнхөө дурыг хангасан гэхчлэн хань чинь хэлэхэд та түүнийг санахгүй байвал яахав? Энэ бол нойрны гажгийн бас нэгэн хэлбэр.

Станфордын Их Сургуулийн Нойрны Гажиг Судлалын эрдэмтэд унтаагаараа бэлгийн дуршил илэрхийлэх гажгийг 3 хэлбэрт хувааж судалжээ. Эхнийх нь судлаачдын нэрлэснээр дургүй хүрмээр боловч аюулгүй. Энэ категорийн хүмүүс хувцсаа тайлах, хажуу дээд доод өрөөнд сонсогдохоор яраглах, тачаангуй үгсийг хэлэн үглэх зэргээр авирладаг байна. Хоёрдох категорийн хүмүүсийг дургүй хүрмээр бас өөрсдөдөө аюултай гэж ангилжээ. Тэд ихэвчлэн маш хүчтэй догшин маягаар өөрдийгөө хангадаг болохоор өглөөд босохоор элдэв хөхөрсөн, өвчилсөн шарх байдаг гэнэ. Гуравдах категорийн хүмүүсийг хурц хэлбэрийн гажигтай гэх ба тэд өөрсдөдөө болон бусдад аюултай байдаг байна. Голдуу зүй бус догшин авирлаж бэлгийн хүслээ хангадаг. Хэрвээ тэдэнд хэлбэл тэд энэ талаар огт санадаггүй ямар авир гаргаснаасаа болж их эвгүй байдалд ордог гэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгааны 1 жишээ болох залуу өөрийн ийм нойрны гажгаасаа болж маш ихээр ичээд эхнэртэйгээ шөнө хамт унтахгүйгээр өөрийгөө хүлж өөр өрөөнд унтдаг болжээ. Гэтэл 1 шөнө дахин гажиг нь хөдөлж өөрийн хүлээсээ тайлахаас гадна 2 хуруугаа хугалсан байна. Иймэрхүү гажигтай хүмүүс юу болсноо санадаггүй бөгөөд хамтран амьдрагсад нь тэдний шөнийн характерт их гомдоллодог ажээ. Тэр байтугай шүүхэд хүртэл хандсан тохиолдол байдаг гэнэ. Нэгэн хүүхэн нөхрөө ийм гажгаар зовж байгааг мэдэлгүй их гайхдаг байж. Харин 1 шөнө нөхөр нь нөгөө ажлынхаа хажуугаар хурхирч байхыг мэдээд нойрондоо босч явдаг хүмүүсийн адил бас нэгэн төрлийн авир байх нь гэж мэдсэн гэнээ. Энэ төрлийн нойрны гажгийн судалгааг гаргасан эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр энэ нь сэтгэцийн гажигтай бас холбоотой бөгөөд өвчтөнгүүд бүрэн эмчлэгдэх боломжтой гэжээ.

Хуурамч нойргүйдэл

Бидэнд бүгдэд нь шөнө нойр хүрэхгүй зовох тохиолдол байсан. Эргэж хөрвөөгөөд л, дэрээ цохиод л, хонь тоолоод л, маргааш яах вэ гэж бодоод л... өглөө болгох жишээтэй. Энэ нойргүйдлийн сонгодог хэлбэр. 20 сая хүн ийм гажгаар шөнө болгон зовдог гэж судалгааны дүн гарсан байна. Сонирхолтой нь, ийм хүмүүсийн 5% нь үнэндээ бол бөх унтдаг боловч тэд өөрсдөө мэддэггүй гэнэ. Энэ бол хуурамч нойргүйдлийн шинж. Ийм гажигтай хүмүүс нойр хүрэхгүй эргэж хөрвөөгөөд зовж байна гэж зүүдэлж байдаг гэнэ. Маргааш өглөө нь ядарч босдог ба шөнөжингөө унтсангүй гэж итгэлтэйгээр гомдоллодог гэнэ дээ. Үүнийг голдуу хамт нэг оронд унтаж байгаа партнёр нь илрүүлдэг ба эсвэл нойрны эм үйлчлэхгүй байна гэж гомдол гаргадаг өвчтөнгүүдийг эмч нар илрүүлдэг байна. Азаар ийм гажгийг эмчлэх бүрэн боломжтой гэнэ.
Бичсэн: uugii | цаг: 20:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


medmeer l zuil yum bn gehdee bi 2008 onoos hoish er ni baga untddag bolson ooroor helbel honogt 2-3 tsag orchim untaj bna.iim tohioldoliin talaar hiisen sudalgaa niitlel bdag bolvuu.
Бичсэн: Зочин цаг: 03:12, 2014-08-24 | Холбоос | |


uneher medmeer yu b.na aa bayarlalaa. гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: mnhk цаг: 00:47, 2011-01-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax