2010-02-24
Стресс тайлах жор
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бvх юм утгагvй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгvй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгvй, ямар ч мэдрэмжгvй, уурлаж бухимдсан, хvйтэн хөндий нэгэн болгодог.

Стресс хэдий чинээ удаан vргэлжинэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчөн хэвээрээ л. Энэхvv дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцэхээсээ илvv vндсэн шалтгааныг олж, vvр уурхайг нь устгах нь чухал юм. Стресс vvсэх, стрессэнд орох шалтгаан, тvvний явц зэрэг нь хvн бvрт харилцан адилгvй байдаг. Одоохондоо энэ бvгдэд тохирсон ганц, төгс арга хараахан бий болоогvй байгаа билээ.

Зарим нэг хvн уурлаж, уйлж, бухимдаж байгаад тайвширдаг байхад, зарим нь архи ууж, дуугаа хурааж, эсвэл хэн нэгэнд ярьж, эсвэл ямар нэг юм хийх гэх мэтээр стрессээ тайлдаг. “Зуут татах” кофе, эм ууж стрессээ тайлах арга нь сөрөг vр дагварыг агуулан хvний эрvvл мэндэд хортой юм.
Архийг стресс тайлах аргаа болгосноор дараах сөрөг байдал vvсдэг.
• Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл, хариу vйлдэлийг бодитой зохицуулж байсан vйл явц тасалдах, самуурах
• Хараат байдал бvрдэх
• Оюун ухааны чадамж буурах
• Шинэ бэрхшээлт асуудал vvсэх
Архиар стресс тайлах нь огт хэрэггvй зvйл vv гэвэл бас ч тийм биш юм. Архи нь хамгийн vр дvнтэй урт удаан хугацаанд стрессийг намдаадаггvй. Хэрвээ архиар намдаахаар болвол тунг нь тааруулах хэрэгтэй. Эрэгтэй хvн хоногт тунг 3 удаа, эмэгтэй хvн 2 удаа хэрэглэж болно. /жич: 1 тун гэдгийг шилэн аягаар нэг дарс, эсвэл нэг хундага эсвэл 250-300 грам шар айраг байж болно/
Стрессээс ангижрах хамгийн оновчтой хvчирхэг арга бол хvний ухамсар юм.
Хvн бvр л стресст өртөж, сэтгэл зvйн хямралд орж байдаг учир хамгийн гол нь ухамсараа залж удирдаж чадвал стрессийг удирдан даван туулж чадах болно. Ер нь хvн гэдэг амьтан өөрөө сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлт хувиралтанд оршин амьдардаг болохоор vргэлж эерэг сэтгэлийн хөдөлгөөн дунд амьдарна гэж vгvй.
“Та хайр дурлал, ажил төрөл, найз нөхөд, гэр бvлийн байдлаасаа болж стресст орж байсан уу?” гэж асуухад “vгvй” гэж хариулах хvн олдохгvй биз ээ. Стресст орсон vед стрессээс гарах аргыг хvн бvр тэр болгон мэддэггvй.
Ингээд стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг толилуулъя
••Шалтгааныг устга
Шалтгааныг устгахын тулд жишээ нь та ажлаасаа болж, их стрессэнд ордог гэвэл, таныг таарамж муутай даргыгаа буудаж, ааш муутай нарийн бичгийн амыг скочд гэсэн vг биш юм.
Та ажил дээрээ
• Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
•Өөрийн хvч, толгой хvрэхгvй ажлаас татгалзаж, “Үгvй” гэж хэлж сур.
• Онцын хэрэггvй л бол телевизээр гарч байгаа бvхнийг vзэх гэж өөрийгөө бvv албад.
•Vнэхээр ажил чинь таалагддаггvй бол ажлаасаа гар.
• Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бvv хvлээлгэ.
• Хийж амжаагvй, чадаагvй зvйлийнхээ төлөө өөрийгөө бvv шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрvvл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно
1. Бvтэх зvйлийн араас бvv хөөцөлд / Хvрч болохуйц зорилго тавь/
2. Өөртөө vргэлж инээмсэглэл бэлэглэ /Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хvлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжvvлэх хэрэгтэй.
“Инээд бол хvчирхэг байдлын илэрхийлэл төдийгvй өөрөө асар их хvч” А. В Луначарский
3. Бусадтай хуваалц / Сайн хоолло:Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бvрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно./
4. Хэн нэгэн чамд хэдий муу хандана, чи төдий чинээ сайн ханд
5. Бусдыг ялгаваралгvй нөхөрлө
6. Бие биенээ уучил
7. Стрессээ гадагшлуулж, сэтгэл зvрхээ онгойтол ярь / шалихгvй юмыг дэвэргэж бvv шанал/
8. Эв найрамдалтай бай
9. Хайрлаж хvндэлдэг хvмvvстэйгээ өнгөрvvлсэн мөч бvрийг нандигна
10. Өөртөө итгэлтэй бай /Гадаад төрхөө өөрчлөх нь хvнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрvvлдэг.
• • Vснийхээ засалтыг өөрчил.
• • Шинэ хувцас худалдаж ав.
• • Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
• • Бvх биендээ массаж хийлгэ.
• • Vнэртэй усаа соль.
Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай. Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бvрийг өөрийгөө магтахаас эхэл/
11. Сул дороо нэгнээ хvндэл
12. Хааяа амарсан шиг амарч сур /Та vнэхээр амарсан шиг амрахыг хvсэж байвал, гар утсаа салгаад, бvхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бvхий л проблемуудыг толгойноосоо бvр мөсөн авч хая. Та удахгvй эргээд л тэдэн дээр очно шvv дээ.
• • Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бvрдvvлээд, сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагvй тогло.
• • Ямар ч тэнхээгvй болтлоо сексд.
• • Vхтэлээ дурла.
• • Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгvй нударга зангидам боевик эсвэл шар vс бостол жихvvцэх аймшгийн кино vз. гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бvхнээ улайран хий./
13. Өөртөө чөлөөт цаг гарга / Караокед орох, интернэтээр аялах хотоос гадагш салхинд гарах, бааранд суух мөн найз нөхдийнхөө урилганд та “Явах уу, байх уу..”хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та vнэхээр л хvсээгvй бол эргэлзэхгvй шvv дээ. Тэнд танд арай л өөр байх болно./
14. Эрсдэлийг урьдчилан тооц / Ажлаа төлөвлөж сур/
15. Амьдрал мөнгөн дээр тогтдоггvй

Бичсэн: uugii | цаг: 22:39 | Стресс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


hhjh
Бичсэн: Зочин цаг: 19:39, 2016-01-31 | Холбоос | |


bayarlalaa ih goy zowlogoo b.na
Бичсэн: lkkj цаг: 21:47, 2010-02-26 | Холбоос | |


маш их баярлалаа үнэхээр сайхан зөвлөгөө байна, ялангуяа "үхтэлээ дурла" гэдэг нь маш их таалагдав хайртай
Бичсэн: Melody цаг: 16:56, 2010-02-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax