1. Та долоо хоногт 8-аас дээш цагаар телевиз vздэг.
2. Та 1-ээс илvv өдөр тутмын сонин захиалдаг.
3. Та ажил дээрээ 3-аас дээш тооны хvнийг удирддаг албан тушаалтай.
4. Та сvvлийн vед салхинд цохиулах, хамрын ханиад хvрэх зэргээр 2-3 удаа өвдсөн.
5. Та машинтай, тvvнийгээ өөрөө жолооддог.
6. Сvvлийн хоёр жилийн дотор та гэр бvлийн хvнээсээ /эсвэл vерхдэг найзаасаа/ салсан.
7. Та удирдлагатайгаа “сайнгvй” харьцаатай байдаг.
8. “Өнөө цагт хvний чанар их муудсан” гэдэгтэй та санал нийлдэг.
9. Таны ой тогтоолт их муудсан. Хэдхэн цагийн өмнө уншсанаа мартчихдаг болсон.
10. Vсээ самнасны дараа самны шvдэнд 20-иос дээш тооны vс унасан байдаг.
11. Хэрэв таныг ажлаас чинь гэнэт халчихвал, танд дахин ажил олоход нэлээд хугацаа шаардагдана.
12. Амтат жvрж, хар талх иднэ гэж бодохоор таны дотор муухайрдаг.
13. Нойронд маш муу. “Сэрэхгvй бөх нойрсох” гэдэг бол vлгэрт л байдаг байх.
14. Унтаж унтаж сэрчихээд ч “дахиад унтах юмсан” гэж боддог.
15. Хvсвэл амралтаа авч болох юм. Даанч чухал ажил их, хийх юм мундахгvй байна.
16. Сvvлийн vед сайн кино ч гарахаа больж.
17. Та тамхи татдаг.
18. Та ажлаасаа халагдаж магадгvй байгаа.
19. Ямар нэгэн багийн /спортын/ улаан фен нь байна гэдэг шал инээдэмтэй хэрэг.
20. Та Монголд амьдарч байгаадаа бухимддаг.
21. Vсний хувьд ч проблемгүй байгаа. Гэхдээ л Head&Shoulders шампуниар угаадаг.
22. Заримдаа хэн нэгэн рvv дуугаа өндөрсгөн “хандаж”, гомдоочих гээд байдаг тал бий.
23. Сvvлийн vед таны биеийн жин хэт нэмэгдэж /хасагдаж/ байгаа.
24. Хайр дурлал гэдэг бол хэн нэгний санаанаасаа зохиосон vлгэр.
25. Усны крантыг дутуу хаахыг та “vздэггvй”.
26. Хамгийн сvvлийн удаа бараг жилийн өмнө та шатны хоёр гишгvvрийг алгасаж гишгэсэн байх.
27. Vнэхээр инээд хvрмээр онигоо ч сонсогдохоо байж.
28. Зөвхөн тэнэгvvд л хагарталаа баяжиж, толгой эргэм амжилтанд хvрдэг.
29. Та өвчин намдаах эм биедээ байнга авч явдаг.
30. Цаг агаар муудахад, таны бие ч бас мууддаг.
31. Гэнэт хангинах телефон утасны дуу яагаад ч юм нэг л тvгшvvр төрvvлдэг.
32. Урьд нь бvх юм сайхан байж дээ.
Та “тийм” гэсэн хариулт бvрдээ 1 оноо өгч, нийлбэр дvнгээ гаргаад,
доорх хариултыг уншиж өөрийнхөө стресстэй эсэхийг тодруулна уу.
Та 5-аас доош оноотой бол:
Та ган төмөр шиг бат бөх мэдрэлтэй юм. Таны эрvvл мэнд маш сайн байна.
Та 5 - 8 оноотой бол:
Бvх юм хэвийн байна. Та нөхцөл байдлыг гайхалтай сайн мэдэрч, тvvнд зохицож чаддаг.
Гэхдээ хааяа ч болов, жаахан ч гэсэн өөрийгөө амрааж чаддаг бай.
Та 8 - 15 оноотой бол:
Та яг “стрессийн өмнөх байдал”-д байна.
Та 15-аас дээш оноотой бол:
СТРЕСС!!!