2010-02-24
Стресс гэж юу вэ?




Стресс гэж ямар утгатай vг вэ?& Хvн болгонд сэтгэл санаагаар унах, тvгших, айж болгоомжлох, санаа зовох асуудал байдаг нь хэвийн үзэгдэл vv?

Сvvлийн vед ихээр яригдах болсон стресс гэдэг ойлголтыг гол төлөв сэтгэл санааны хямралт байдал гэсэн утгаар хэрэглэж байна.


Стресс /stress - хvч чадал шавхагдах, тамирдах, хvчээ бvрэн дайчлахуйд хvрсэн байдал гэсэн утгатай англи vг/ гэдэг ухагдахууныг өнгөрсөн зууны 30-аад онд Канадын эрдэмтэн Г. Селье анагаах ухаанд анх оруулахдаа, биологийн стресс буюу “дасан зохицохуйн ерөнхий хам шинж” нь ямар vvсэлтэйгээс vл хамааран vй олон өвчин эмгэгийн vед нэг л хэлбэрээр илэрдэг хариу урвалыг хэлнэ гэжээ.
Стресс нь аливаа нөлөөлөлд бие махбодийн зvгээс vзvvлж буй төрөлхийн хариу урвал /бvх амьд амьтны шинж гэж ойлгож болно/ бөгөөд хэмжээ нь хэтрээгvй тохиолдолд хэвийн vзэгдэл юм. Vvнийг шинжлэх ухаанд дистресс гэж нэрлэдэг.
Харин стресс хэдийчинээ удаан vргэлжилнэ, төдийчинээ бие махбодид ноцтой сөрөг хариу урвал явагдан, биеийн нөөц шавхагдаж, цаашид улам хvндэрдэг зvй тогтолтой билээ

 Тэгвэл стресс хvний бие организм болон сэтгэл санаанд, цаашилбал& хvний амьдралд ямар сөрөг нөлөө vзvvлдэг юм бэ? Төрөлхийн шинж юм бол стрессийг тойрсон асуудал ийм өргөн хvрээнд яригдах хэрэг байна уу?
Энэ асуудлыг стрессийн явагдах зvй тогтлоор тайлбарлая. Стресс нь vргэлжлэх хугацаа болон бие махбодь тvvнчлэн сэтгэл санаанд vзvvлэх нөлөөгөөрөө харилцан адилгvй vйлчилгээ vзvvлдэг. Vvнээс хамааран стрессыг 3 vе шатанд авч vздэг.
Нэгдvгээр буюу “тvгшvvрийн” гэж нэрлэдэг vе шатанд бие махбодийн хамгаалах бvх хvчийг дайчилж, торлог байгууламж, гипофиз ба тvvний адреноэрг тогтолцоо эмгэг идэвхжилд ордог. Энэ нь хvнд сэтгэл хvчтэй догдлох, шаналах, анхаарал тогтворгvйжин сандрах, тvгших зэргээр илэрдэг.
Хоёрдугаар буюу “эсэргvvцлийнгэх vе шатанд бөөрний дээд булчирхайн vйл ажиллагаа идэвхжиж, цусанд кортикостеройд ихээр ялгаран орсноор цусны эзэлхvvн ихэсч, цусан дах сахар, хлоридуудын агуулагдахуун нэмэгддэг. Энэ vед хvн сэтгэл зовоосон асуудлыхаа талаар тодорхой ойлгож эхлэх ба тvгшvvрийхээ эсрэг хариу vйлдэл vзvvлж эхэлдэг. Хvмvvс янз бvрийн зан байдалтай болох бөгөөд зарим нь харьцангуй тайвширч, тэнцвэржиж ирдэг бол зарим нь зан төрхийн өөрчлөлтөнд орж, хvн ойлгоход төвөгтэй зан гаргаж эхэлдэг байна.
Гуравдугаар буюу “туйлдлын” vе шатанд стресс vvсгэгчийг эсэргvvцэх хvчин чадал нь алдарч, бие махбодь мөхөж, сөнөх хvртэл аюулд хvрдэг. Энэ vед байнгын уцаарлах, бухимдах, сэтгэлд нийцэх зvйл vгvй болох, сэтгэлээр унан хэт идэвхгvй болох, юм тогтоох чадваргvй болох, буруу хэрэглээнд донтох гэх зэргээр өөрчлөлтөнд орж эхэлдэг байна.
Аль ч шатан дах стресс тайлагдахгvй хуримтлагдвал цусны даралт ихсэх, арьсны vрэвсэл, бамбайн хордлого, мөгөөрсөн хоолойн багтраа, vений хэрэх төст vрэвсэл, ходоод гэдэсний шархлаа гэх өвчнvvдийн суурь
болж улмаар хvндэрдэг.

Бичсэн: uugii | цаг: 22:35 | Стресс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


би ч тэгвэл гүн стресст орцын байна л даа.
Бичсэн: dadido цаг: 10:29, 2012-02-25 | Холбоос | |


hi
ene medeeleliin eh survaljiig ni heleh bolomj bn u?
Orchuulgiin material bish yum shig bna. haanaasa avsan medeelel ve?
Бичсэн: Зочин цаг: 22:05, 2012-02-24 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 13:40, 2011-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax