2010-02-03
Харилцах чадвараа хөгжүүлэх энгийн дасгалууд
Уруу эсвэл дүнсгэр царайтай байдаг зуршлаас салахын тулд өглөөдөө толинд нүүрээ харахдаа өөрийгөө дооглон “хэлээ гарга, инээмсгэл” иймэрхүү царай таньд өдөржингөө байх ёстой.

Нийтийн унаанд хамт зорчигчийнхоо царайг сэмхэн ажиглаж, түүний сэтгэл санааг уншихыг хичээх, тэр хүн баярлах ба уурлах үедээ ямар дүртэй болохыг төсөөлж бод.

Хэрэв та “үгүй” гэж хэлж чадахгүйгээсээ болоод өөрийн хүслийн эсрэг бусдын нөлөөнд ордог бол, хариултыг зөв сонгож хэлэх нөхцөлөө бодож бага зэрэг алиалж “би дуртайяа … , даанч … боломжгүй байна” гэж татгалзах оновчтой шалтгааныг хэлж сурах жүжиглэх авьяасаа хөгжүүл.Танихгүй хүнтэй холбоо тогтоох, харилцах чадвараа байнга дасгалжуулж сур. Үүний тулд ялангуяа ууртай, ширүүн байдалтай хүнээс зам, цаг асуу, тэгэхдээ цаад хүн чинь уриалгахан хариу хэлэхээр өнгө аялгуугаар асуултаа тавьж сурах.Ямар нэгэн нийтлэг сэдвийг урьдчилан бодож олоод нилээд таагүй харилцаатай байгаа хүнтэйгээ зориуд ярилц. Ингэхдээ өөрийнхөө таагүй дурамжхан байдлаа харуулалгүй ярилцах. Энэ үедээ ярилцагчынхаа нүдрүү харахыг хичээ.Өөрийн муу зуршил болсон илүү хөдөлгөөн, дүнсгэр уруу царай сул үг зэрэг бусад дутагдлаа арилгахын тулд толинд харж өөртэйгөө шог хошин зүйл болсон явдал зэргийг ярь.
Түргэн сэтгэж ярьж хариулж сурахын тулд телевизийнхээ дууг зогсоож спортын нэвтрүүлгийг оновчтой тод тодорхой тайлбарлахыг хичээж дасгал хийж бай.

Бичсэн: uugii | цаг: 21:05 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:41, 2011-03-21 | Холбоос | |


тормолзох
Бичсэн: Зочин цаг: 19:28, 2010-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax